Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монголд айлчилна
 

Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монголд айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман 2026 оны 09 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 23 жилийн дараа хэрэгжиж буй тус айлчлал нь Монгол, Вьетнамын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх, ялангуяа парламент хоорондын хамтын ажиллагаа, парламентын бүлэг, Тамгын газруудын ажил хэргийн хэлхээ холбоог өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-тай албан ёсны хэлэлцээ хийж, парламентын түвшинд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд 1954 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоох тухай Хамтарсан тунхаглал гаргасан.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад 1998 онд Монгол Улсын Их Хурлын дарга Р.Гончигдорж, 2004 онд Монгол Улсын Их Хурлын дарга С.Төмөр-Очир, 2010 онд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл, 2018 онд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд нар төрийн айлчлал хийж байгаа аж.

Шатахууны үнийн өсөлт бага оврын цахилгаан машины эрэлтийг НЭМЭГДҮҮЛЖЭЭ
Шатахууны үнийн өсөлт бага оврын цахилгаан машины эрэлтийг НЭМЭГДҮҮЛЖЭЭ
 
Энэтхэгт борооны улмаас нүүрсний тээвэрлэлт багасаж, эрчим хүчний хямрал нүүрлэв
Энэтхэгт борооны улмаас нүүрсний тээвэрлэлт багасаж, эрчим хүчний хямрал нүүрлэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.