Монгол Улсын хүн амын 83.5 хувь нь ХАЛХ угсаатан байна
 

Монгол Улсын хүн амын 83.5 хувь нь ХАЛХ угсаатан байна

Орон даяар явагдддаг хүн амын тооллогоор хүн амын угсаатны бүтцийн мэдээлэл гардаг бөгөөд үүнээс халх угсаатны мэдээллийг хүргэж байна.

Монголын түүхийн тайлбар тольд халх угсаатныг 15 дугаар зуунаас хойш Зүүн Монголыг бүрдүүлэгч 6 түмний нэг байсан, өнөөгийн Монгол Улсын хүн амыг бүрдүүлэгч гол угсаатны бүлэг гэж дүгнэсэн байдаг байна.

Хүн амын 2025 оны тооллогоор халх угсаатан Монгол Улсын хүн амын 83.5%-ийг эзэлж байгаа бол Засаг захиргааны нэгжээр үзвэл 21 аймгийн 3-аас бусдад, 339 сум, дүүргийн 63-аас бусдад халх угсаатан хүн амын олонхийг бүрдүүлдэг гэжээ. Тухайлбал, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад халх угсаатан хүн амын 99%-иас дээш хувийг бүрдүүлдэг байна.

Тооллогын хөдөлмөр эрхлэлт, угсаатан, боловсрол, хүн амын сууцны нөхцөл, хүйсийн харьцаа зэрэг энэ мэт дэлгэрэнгүй үзүүлэлтийг ЭНД дарж үзэх боломжтой.

ЗУРХАЙ: Ихэрийн орд орлого, зарлагаа нарийн ХЯНА
ЗУРХАЙ: Ихэрийн орд орлого, зарлагаа нарийн ХЯНА
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.