
Улсын Их Хурлын 2026 оны ээлжит бус чуулган өнөөдөр /2026.09.07/ нээлтээ хийсэн. Ээлжит бус чуулганаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна.
Тус төсвийн тодотголын хүрээнд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара өмнөх Засгийн газрыг шүүмжлэв. Тэрбээр "Өнөөдрийн асуудал бол яг үнэндээ хүнээ боддоггүй, өөрсдийгөө боддог өмнөх ЗГ-ын нөхдүүдийн хор уршиг, гай балгийг энд хэлэлцээд сууж байгаа. Өнгөрснийг мартах юм бол өнөөдөр ч гэсэн дараагийн алдааг давтана. Өнгөрсөн жилийн өдийд одоо 2024, 2025 оны төсөв хэлэлцэж байх үед 18 тэрбум төгрөгийг хүүхэд залуучуудын соёл боловсролд зарцуулъя гэж байхад ухаан алдаад байж байсан Баян Бажаа гишүүн 2025, 2026 оны 1,4 их наядын алдагдалтай төсвийг “ямар хөөрхөн төсөв” бариад ороод ирэв ээ, их аятайхан төсөв байна шүү дээ гээд сууж байна. Өнөө өглөө чуулганы нээлт дээр "маасайтал" инээгээд байж байсан. Ингээд төсвийн тодотгол хэлэлцэх үеэр байхгүй бантаад алга болсон. Өнгөрсөн жилийн өдийд 2026 оны төсвийн ажлын хэсгийг ахалсан Н.Ганхуяг гишүүн улаан, ногоон лаазтай юм өргөөд нийт гишүүдийг уриалан дуудаад байж байсан. Тэр хүн өнөөдөр алга байна. Д.Энхтүвшин гишүүн өнгөрсөн жил 2024,2025 оны төсвийг үхтлээ шүүмжилж байсан хүн 2026 оны төсвийг бас найр тавиад баталсан. Өнөөдөр болохоор ийм аядуу зөөлөн юм яриад сууж байгаа байхгүй юу. Энэ бол зөвхөн өөрсдийгөө боддог Занданшатарын Засгийн газрыг авч үлдэхийн тулд 1,4 их наяд төгрөгийг гишүүдийнхээ тойргийг "тойглох" ажилд зарцуулсан шүү дээ" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.