Редакцийн бодлого
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Редакцийн бодлого

Mpress.mn сайтын редакцын бодлого

Mpress.mn сайт нь улстөр болон бизнесийн ашиг сонирхлоос ангид байж, иргэдийн дуу хоолой болж, сэтгүүлзүйн зарчмаар ажиллана.

Бид нийгмийн цөөнхийн дуу хоолойг орхигдуулахгүй байх тал дээр хичээнгүйлэн ажиллаж, эх сурвалжийн тэнцвэртэй байдалд үргэлж анхаарна.

Mpress.mn сайт нь улстөр, эдийн засаг, нийгмийн мэдээлэл зонхилсон, уншигч, үзэгчдэд мэдээ мэдээллийг сэтгүүлзүйн мэргэжлийн түвшинд,

  • Үзэх
  • Сонсох
  • Унших

Хэлбэрээр хүргэдэг мэдээллийн хэрэгсэл /мэдээллийн сайт/ юм.

  1. АГУУЛГА:

Агуулгын хувьд бид улстөр, эдийн засгийн салбарын агуулгад түлхүү анхааран ажиллана. Агуулгын даацтай, уншууртай, дүн шинжилсэн байдалд илүүтэй ач холбогдол өгнө. Манай редакцын бодлого, агуулгууд дараах цэснүүдээр та бүхэнд хүрэх болно.

УЛСТӨР: Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ

Манай сайт нь редакцын бодлогоороо шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэн ажиллах болно. Бид эмэгтэй улстөрчид, манлайлагчдыг эрчүүдтэй эн тэнцүү авч үзэн, тэдний бодлого, үйл ажиллагаа, зорилтын талаар түлхүү мэдээлж байхыг эрмэлзэнэ. “Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо”-г 2021 оны нөхцөл байдлаас нэмэгдэх хүртэл бид энэ бодлогоо хэрэгжүүлж ажиллана.

Үүний зэрэгцээ улстөрийн салбарт өрнөж буй үйл явдлын талаарх мэдээ, нийтлэл, сурвалжлагыг та бүхэндээ цаг алдалгүй хүргэхэд зорин ажиллана.

ЭДИЙН ЗАСАГ: Иргэн баян бол улс баян

Эдийн засгийн буланд бид шаардлагатай үнэ ханшийн мэдээллүүдийг өдөр тутамд шинэчлэн оруулж байхаар хичээн ажиллах болно.

Энэ булангаас та бүхэн валют, криптовалют, таваар, үл хөдлөх хөрөнгө, хөрөнгийн биржийн хувьцааны үнэ ханшийн талаарх мэдээллийг авах боломжтой.

Түүнчлэн эдийн засгийн салбарын мэргэжилтнүүдийн ярилцлага, нийтлэлүүдийг хүлээн аваарай.

НИЙГЭМ, БОЛОВСРОЛ-ын цэснүүдээс та бүхэн холбоотой мэдээлэл, сэтгүүлзүйн бусад бүтээлийг хүлээн авах боломжтой.

ТУЛАХ ЦЭГ: ЭРГЭЛТИЙН ЦЭГ

Хүн бүхний амьдрал ямар нэгэн цэгээс эхэлдэг. Тэр эхлэлийн цэгийг хэрхэн “хатгахаас” хүний амьдрал цаашид хэрхэн үргэлжлэх нь ч тодорхойлогдох нь бий. Хэний амьдрал, ямар цэгээс, хэрхэн эхэлж байсан бол?

Хүн явсаар шийдлийн цэгт тулдэг. Тэр цэгээс цааш улам бүр “томрон” хөгжих үү, эс бөгөөс тэндээ үлдэж, “энгийн” амьдралыг сонгох уу? Энэхүү шийдлийн цэгтээ хэн, ямар шийдвэр гаргаж байсан бол?

Ирээдүй өөд ямар замаар хэрхэн явах эхлэл цэгээ хэрхэн тодорхойлж байгаа бол?

Тулах цэг ярилцлагын булангаас та бүхэн дээрх дарааллаар зочдын ярилцлагыг хүлээн авч үзээрэй.

ВИДЕО: 3 минут…

Бид та бүхэнд үйл явдлын шууд сурвалжлага болон бусад видео мэдээ, нэвтрүүлгүүдийг хүргэн ажиллах болно.

Аль болох товч, ойлгомжтой байдлаар хүргэдэг “3 минут” видео булангаас аливаа үйл явдлын хураангуй тойм, хэн нэгний талаарх бүрэн мэдээлэл, танин мэдэхүйн мэдээллийг хүлээн аваарай.

БУСАД:

Бид шинэ мэдээ мэдээллийг та бүхэнд цаг алдалгүй хүргэн ажиллах болно. Мөн шаардлагатай тохиолдолд шинээр цэс нээн, шинэ сэдэв агуулгыг хүргэн ажиллана.

2.УНШИГЧ, ҮЗЭГЧИД, ХАМТЫН АЖИЛЛАГАА

Уншигчдын сэтгэгдэл:

Монголын бүх л мэдээллийн сайтууд сэтгэгдэл хэсэгтээ “Сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй” хэмээн заасан байдаг. Мpress.mn сайтын хувьд сайтын бүхий л орон зай бидэнд хамаатай бөгөөд тэдгээрийг засан товхинуулах, сайжруулан өөрчлөх, шаардлагатай тохиолдолд устгах эрхийг бодлогоороо эзэмших болно. Тиймээс ёс бус сэтгэгдэл орсон тохиолдолд уншигчдынхаа мэдээллийн дагуу бид түүнийг устгах эрхтэйгээр ажиллана.

Эгэх хариуцлага:

Бид уншигч, үзэгч та бүхнээс аливаа мэдээ мэдээллийг хүлээн авч, түүний талаарх сурвалжлага, мэдээллийг бэлтгэн хүргэж, мэдээллийн гүүр болон ажиллахыг эрмэлзэнэ. Та бүхэн манай редакцын … мэйл хаяг болон … утасны дугаараар бидэнтэй шууд харилцан, хамтран ажиллах боломжтой.

Хамтын ажиллагаа:

Бид бизнесийн болон төрийн, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллана. Хамтран ажиллахдаа ямар нэгэн хаалтын гэрээг хийхгүй бөгөөд зөвхөн тухайн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан хүргэх ажилд анхааран ажиллана.

Хамтын ажиллагааны хүрээнд редакцын бодлогод нөлөөлөх гэсэн бүхий л оролдлогыг бид таслан зогсоох болно.

Төлбөртэй нийтэлсэн аливаа мэдээллийг “Төлбөртэй” гэсэн тодотгол, мэдээлэлтэйгээр уншигчдад хүргэж, уншигчдыг төөрөгдөлд оруулахаас зайлсхийнэ.

Бүх төрлийн сонгуулийн үеэр нам улстөрийн хүчнүүд, нэр дэвшигчидтэй адил тэгш байлдаар хамтран ажиллаж, цөөнхийг хүндэтгэнэ.

Бизнесийн байгууллагат бидний өгөх урамшуулал:

Танай байгууллага ногоон хөгжлийг эрхэмлэдэг бол

Танай байгууллага ажлын байран дахь хүчирхийллийн эсрэг бодлоготой бол

Танай байгууллага жендэрийн тэгш байдлыг эрхэмлэдэг бол

Танай байгууллага нийгмийн хариуцлагаа гүйцэтгэдэг бол

Танай байгууллага олон улсын стандартыг нутагшуулж эхэлж байгаа бол

Манай mpress.mn сайт та бүхэнд зар сурталчилгааны бодлогын хувьд та бүхнийг тэргүүн эгнээнд хүндэтгэн үзэж, тарифаа 50% хүртэл хөнгөлөлт үзүүлж байх болно.

3. ЁС ЗҮЙ:

Mpress.mn сайт нь Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг баримталж ажиллана. Тэрхүү Ёс зүйн зарчмыг ЭНД ДАРЖ та бүхэн хүлээн авна уу.

Түүнчлэн бид “Дотоод журам” боловсруулан сэтгүүлчдийнхээ сошиал сайтуудад хэрхэн ажиллах талаарх журмыг боловсруулан, мөрдлөг болгож ажиллана.

Сурталчилгаа байршуулах
Сурталчилгаа байршуулах
 
А.Баярыг НИТХ-ын даргаар сонгож Х.Нямбаатарыг хотын даргаар улируулахаар санал нэгдэв
А.Баярыг НИТХ-ын даргаар сонгож Х.Нямбаатарыг хотын даргаар улируулахаар санал нэгдэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.