
BLACKPINK хамтлагийн гишүүн Лиза саяхан К-поп алдартан байхад тулгардаг бэрхшээлүүдийнхээ талаар нээлттэй ярьжээ.
Тэрээр "Always Lalisa" баримтат кинондоо "Би эцэст нь өөрийнхөө амьдралаар амьдарч эхэлж байна" хэмээсэн ба "Би чанга дуугаар өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх зүрх зориггүй байсан" хэмээгээд 14 настайгаасаа эхлэн энэ амьдралын хэв маягаар амьдарч эхэлсэн талаараа дурдсан байна.
Тэрээр 2011 онд Солонгост ирж, дадлагажигч байх хугацаандаа YG агентлагаас сар бүр явуулдаг байсан шалгалтын талаар дурсан ярихдаа нулимс дуслуулжээ.
Харин болзооны амьдралынхаа тухай "К-поп ертөнцөд бид болзож болдоггүй. Хэрэв болзож байгаад папарацид өртвөл нэр хүндгүй болно. Би залуу байхдаа хэд хэдэн удаа болзож байсан ч үүнийгээ үргэлж нууцлах ёстой байсан. Учир нь миний хувийн харилцаа хамтлагийн нэр хүндийг унагах шалтгаан болохыг би хүсээгүй.
Би "Alter Ego" цомогт багтсан "Dream" хэмээх дуугаа болзооны амьдралаасаа сэдэвлэн бүтээсэн. Энэхүү дууг цацахаасаа өмнө тэр хүний зөвшөөрлийг авч, шүтэн бишрэгчид нь түүнийг хэн болохыг таних боломжгүй байхаар хийхээр тохиролцсон. Хүмүүс тухайн хүнийг хэн болохыг тааж чадсан гэж боддог ч миний бодлоор тэд хэзээ ч тааж чадахгүй байх" гэжээ.
Энэхүү баримтат кино түүний соло уран бүтээлчийн амьдралд хэрхэн шилжиж буй талаарх нэг жилийн амьдралыг харуулах бөгөөд уг кино энэ сарын 11-нд зохион байгуулагдах Торонтогийн олон улсын кино наадамд нээлтээ хийх ажээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.