Алдарт Дуайт Ховард 15 жилийн дараа дахин Монголд ирлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алдарт Дуайт Ховард 15 жилийн дараа дахин Монголд ирлээ

NBA-гийн найман удаагийн Бүх оддын тоглогч, 2020 оны аварга Дуайт Ховард S APES багт нэгдэж, манай улсад ирлээ.

Түүний хувьд өнгөрсөн сарын 29-ний өдөр Ази дахь аялан тоглолтын эхний зогсоолоор Монголыг сонгосноо өөрийн цахим хуудсаараа мэдээлж байсан. Өдгөө 40 настай Ховард NBA-д 18 улирал тоглож, “Орландо Мэжик”, “Лос-Анжелес Лэйкерс” зэрэг долоон багийн өмсгөлтэй талбайд гарсан бөгөөд 2025 онд Сагсан бөмбөгийн алдрын танхимд элссэн билээ.

Тэрбээр, есдүгээр сарын 9-нд M Bank Arena-д болох үзүүлэх тоглолтод оролцох юм. Мөн Ховард өмнө нь 2011 онд Монголд ирж байсан бөгөөд 15 жилийн дараа дахин ирж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.

М.Нарантуяа-Нара: Өмнөх ЗГ-ын нөхдүүдийн хор уршиг, гай балгийг энд хэлэлцэж байна
М.Нарантуяа-Нара: Өмнөх ЗГ-ын нөхдүүдийн хор уршиг, гай балгийг энд хэлэлцэж байна
 
ТӨСӨВ 2027 | Сангийн сайд З.Мэндсайхан төрсөн нутаг Ховд аймагтаа хамгийн өндөр төсөв тавьжээ
ТӨСӨВ 2027 | Сангийн сайд З.Мэндсайхан төрсөн нутаг Ховд аймагтаа хамгийн өндөр төсөв тавьжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.