Хятадын компаниудыг хамгаалах тухай Ши Жиньпины хүсэлтийг Монголд мэдээлсэнгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын компаниудыг хамгаалах тухай Ши Жиньпины хүсэлтийг Монголд мэдээлсэнгүй

Бишкек хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож байгаа манай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй өчигдөр уулзалт хийсэн билээ. Энэ уулзалтаар хоёр орны харилцаа, эдийн засаг, зам тээвэр холбооны олон асуудлыг ярилцсан хэдий ч Ши Жиньпины нэг хүсэлтийн тухай МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар болоод Гадаад харилцааны яамны мэдээлэлд аль алинд нь дурдсангүй.

“Монголын тал Хятадын компаниудын хууль ёсны эрх ашгийг үр дүнтэй хамгаалах”-ыг манай Ерөнхийлөгчид Ши Жиньпин дарга хэлсэнг Хятадын хэвлэл мэдээллийн бүх агентлагууд англи хэл дээр мэдээллэв. Жишээ нь us.china-embassy.gov.cn, fmprc.gov.cn, english.news.cn зэрэг сайтууд бүгд энэ тухай бичжээ.

Хятадын даргын хүсэлт нь өнгөрөгч наймдугаар сард Дорнод аймагт хууль ёсны үйл ажиллагаа эрхэлж, газрын тосны нөөц хайж явсан Хятад компанийн ажилчид руу Г.Солонго, Г.Адилбиш нарын иргэд дайрснаас үүдсэн бололтой.

Н.Ука

Нийслэлийн хэмжээнд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна
Нийслэлийн хэмжээнд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна
 
Б.Пүрэвдагва: “Sky Shuttle”-ийн барилга угсралтыг гуравдугаар сард эхлүүлнэ
Б.Пүрэвдагва: “Sky Shuttle”-ийн барилга угсралтыг гуравдугаар сард эхлүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.