
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, үүх түүхийг илтэд гуйвуулж гутаан доромжилсон хэргээр С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлсэн билээ.
Тэгвэл өнөөдөр буюу есдүгээр сарын 2-ны өдөр Тагнуулын Ерөнхий газраас С.Молор-Эрдэнийг цагдан хорьсныг хүчинтэйд тооцуулах шүүх хурал болж, сэжигтнээр татан цагдан хорьсон үйлдлийг хүчинтэйд тооцсон. Улмаар С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн 19.9-д зааснаар Үндэсний эв нэгдлийг бусниулсан хэмээх үндэслэлээр шалгаж байгаа аж.
Тус заалтад:
1.Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.