
Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлнэ гэсэн тохироогоор Ерөнхий сайдаас буулгасан Г.Занданшатар сүүлийн үед намынх нь дэмжлэг илтэд суларсанд бухимдах болж. Тэрээр “Хэрэв намайг МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй бол би ИЗНН-аас дэвшинэ” гэж намынхнаа айлгах, сүрдүүлэхийн завсар яваа гэнэ.
А.С.Пушкины сургаалийг ч алдахгүй сошиалд сэвүүлж “мартагдахгүй” гэж сандарч яваа түүнийг сүүлийн үед Ерөнхийлөгчийн “мандат”-аас аажмаар хасаад байна уу гэсэн айдас нөмөрсөн бололтой. Учир нь, УИХ-ын сонгуульд тойргоосоо гарч чадаагүй, мөн нам доторх нэр дэвшигчдээ бодвол харьцангуй нэр сул болсон түүнийг ердөө л “Засаг солих запаас” болгочихов уу гэж улс төрийн хүрээнд шивэр авир гэх болж. Сүүлийн үед МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших нэрс Г.Занданшатарыг аажмаар алгасч С.Бямбацогт, Ж.Энхбаяр, Б.Жавхлан, Б.Батцэцэг нарын нэрс эрс хүчтэй яригдаж байна. Пиарчдаасаа зөвлөгөө авахдаа “Харагдаад л байх нь чухал” гэсэн “өнцөгтэй” явсан Г.Занданшатар дарга хамгийн чухал буюу Ерөнхийлөгчийн зүгээс дэмжлэг багассанд ундууцаж ийнхүү өөр намаас мандат өвөртлөн 2027 оны кампанит ажилдаа орно гэж айлгасан байна.
Т.Бат