У.Хүрэлсүх, Ши Жиньпины уулзалтаар юу тохиров
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

У.Хүрэлсүх, Ши Жиньпины уулзалтаар юу тохиров

Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцохдоо БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа.

Уг уулзалтаар:

  • Худалдааны эргэлтийг ирэх 5 жилд 30 тэрбум ам.долларт хүргэх. /Одоо 18.7 тэрбум ам.доллар/,
  • Гашуунсухайт–Ганцмод боомтын бүтээн байгуулалтыг 2027 онд дуусгах,
  • Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын хил дамнасан төмөр замыг шат дараатай ашиглалтад оруулах,
  • Монгол Улсад шатахуун, нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэхэд цаашид ч туслах,
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлэх,
  • БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх хоёр улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит спорт цогцолборын барилгын ажлыг эхлүүлэх,
  • Үндэсний урлагийн их театрыг барьж байгуулах,

Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагааны хүрээнд “Төмөр замын төв коридор”-ыг шинэчилж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах зэргийг уулзалтаар ярилцаж тохиролцжээ.

Н.Ука

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад Монгол Улс ажиглагчийн статустай оролцож байна
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад Монгол Улс ажиглагчийн статустай оролцож байна
 
Б.Пүрэвдагва: “Sky Shuttle”-ийн барилга угсралтыг гуравдугаар сард эхлүүлнэ
Б.Пүрэвдагва: “Sky Shuttle”-ийн барилга угсралтыг гуравдугаар сард эхлүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.