Энэтхэгт борооны улмаас нүүрсний тээвэрлэлт багасаж, эрчим хүчний хямрал нүүрлэв
 

Энэтхэгт борооны улмаас нүүрсний тээвэрлэлт багасаж, эрчим хүчний хямрал нүүрлэв

Энэтхэгт борооны улмаас нүүрс тээвэрлэлт саатаж, эрчим хүчний хямрал нүүрлэжээ.

Тус улсын Нүүрсний яам болон олон улсын хэвлэлүүдэд мэдээлснээр Энэтхэгийн нүүрсний гол бүс нутгуудад орсон их хэмжээний борооны улмаас дулааны цахилгаан станцуудын нүүрсний нөөц аюултай түвшинд хүрч буурсан тул нийлүүлэлтийг яаралтай сэргээх арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.

Борооны улмаас Одиша, Жаркханд зэрэг нүүрс олборлолтын гол бүс нутгуудад нүүрс тээвэрлэлт саатаж, цахилгаан станцуудын нүүрсний нөөц аюултай түвшинд буюу 25 хувиас бага түвшинд хүрч, нөөцгүй болсон станцуудын тоо 58-д хүрчээ.

Цаг агаарын энэхүү гамшигт үзэгдэл зогссоны дараа нүүрс олборлолт болон тээвэрлэлтийг сэргээх тал дээр яаралтай арга хэмжээ авч, нүүрс тээвэрлэлтийг даруй 20 хувиар нэмэгдүүлжээ.

Түүнчлэн нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд төмөр замаас гадна авто замаар нүүрс тээвэрлэхийг зөвшөөрөн, нэн шаардлагатай станцуудад нүүрс хуваарилж эхэлсэн байна.

Тус улс цахилгаан эрчим хүчнийхээ гуравны дөрвийг нүүрсээр хангадаг тул Засгийн газраас нийлүүлэлтийн сүлжээнд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа ажээ.

Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монголд айлчилна
Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монголд айлчилна
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.