Богд Ууланд самар түүсэн 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
 

Богд Ууланд самар түүсэн 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ

2026 оны есдүгээр сарын 03-ны өдөр байгаль хамгаалагчид, Улсын байцаагч нар Богдхан уулын Дугуй цагаанаас Зүүн ширээ, Тэнгэр хад, Их тэнгэр амны дээд эхийн чиглэлд эргүүл хийж, самар түүж бэлтгэхээр гарсан 50 орчим иргэнд холбогдох хууль, хамгаалалтын дэглэмийг танилцуулж, баримтжуулан уулнаас буулгасан талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

Хуульд зааснаар дархан цаазат газрын хамгаалалтын дэглэмийг зөрчиж, самар түүх, бэлтгэх, байгалийн баялгийг зөвшөөрөлгүй ашиглахыг хориглодог бөгөөд зөрчил гаргасан этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох зохицуулалттай.

Иргэд та бүхэн хууль, хамгаалалтын дэглэмийг чанд мөрдөж, зөрчилд холбогдох болон болзошгүй эрсдэлд өртөхөөс сэрэмжилнэ үү.

АН | УИХ-ын дарга С.Бямбацогт Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй
АН | УИХ-ын дарга С.Бямбацогт Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.