БНСУ болон Франц улс соёл урлагийн салбарт хамтран ажиллана гэв
 

БНСУ болон Франц улс соёл урлагийн салбарт хамтран ажиллана гэв

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчид И Жэ Мён Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой дээд хэмжээний уулзалт хийхээр Франц улсад хүрэлцэн иржээ.

Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар хоёр улсын юулгүй байдал, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, соёл урлаг болон нийгмийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тал дээр санал солилцох аж.

Талууд соёл урлагийн чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцож, контент үйлдвэрлэлийн салбарт ирэх 5 жилд 1 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэжээ.

Мөн цэрэг армийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, Ормузын хоолойн далайн тээврийн аюулгүй байдлыг хангах, чөлөөт байдлыг сэргээхэд хамтран ажиллах, хиймэл оюун ухаан, квант технологи, сансар судлал болон дагалдах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, цөмийн эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцжээ.

Үүний зэрэгцээ хоёр улсын худалдааны эргэлтийг 2030 он гэхэд 20 тэрбум ам.долларт хүргэх, жилд ирэх жуулчдын тоог 1 саяд хүргэх зорилт тус тус тавьжээ.

Х.Нямбаатар: Н.Учралаа буруутан хайх амархан, эдийн засгаа удирдах хэцүү шүү
Х.Нямбаатар: Н.Учралаа буруутан хайх амархан, эдийн засгаа удирдах хэцүү шүү
 
50+1-ийн дөрвөн ДИВИЗ: 2027 оны Ерөнхийлөгчийн суудлыг ОНИЛОГСОД
50+1-ийн дөрвөн ДИВИЗ: 2027 оны Ерөнхийлөгчийн суудлыг ОНИЛОГСОД
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.