
Энэ жил гадаадын жуулчдын урсгал эрчимтэй өсөж, энэ оны есдүгээр сарын 1-ний байдлаар 737,338 жуулчин Монголд ирээд байна гэж Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээллээ. Аялал жуулчлалын оргил улирал болох наймдугаар сард 165,284 жуулчин Монгол Улсад иржээ. Энд мэдээж саяхан зохиогдсон COP17 олон улсын хурал нөлөөлсөн бололтой.
Жуулчдын урсгал өмнөх оны мөн үеэс өсөлттэй байгаа бөгөөд өсөлтийн хурдаа оны эцэс хүртэл хадгалж чадвал 2026 онд Монгол Улс 1.05 сая гаруй жуулчин хүлээн авах боломжтой гэсэн тооцоог тус холбоо танилцуулав. Хэрэв ингэж чадвал 2026 онд 1 сая давсан жуулчин хүлээж авсан шинэ дээд амжилт тогтоох боломжтой.
Өнгөрсөн 2025 онд Монгол Улс нийтдээ 854,235 жуулчин хүлээн авсан бол 2025 оны 9 дүгээр сарын 1-нээс 12-р сарын 31 хүртэлх хугацаанд 248,968 жуулчин авч байжээ. Аялал жуулчлалын салбарын өсөлтөд ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг улсаас ирэх жуулчдын урсгал чухал нөлөө үзүүлдэг байна. 2026 оны эхний хагас жилийн байдлаар ОХУ-аас 154.8 мянга, БНХАУ-аас 115.8 мянга, БНСУ-аас 55.2 мянган жуулчин тус тус иржээ.
Н.Ука
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.