Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы асуудал Хятад, Монгол Улсын харилцаанд нөлөөлж байна уу?
 

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы асуудал Хятад, Монгол Улсын харилцаанд нөлөөлж байна уу?

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан яг одоо Бишкек хотноо болж байгаа билээ. Энэ үеэр манай улсын төрийн тэргүүн У.Хүрэлсүх Монгол Улсын хоёр том хөрш болох Хятад, Орос улсын төрийн тэргүүн нартай уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийн талаар ач холбогдол бүхий уулзалтуудыг хийж байгаа юм.


Гэвч энэ үеэр Хятад талаас нэгэн чухал асуудал хөндөгдөж байгаа. Тодруулбал, тус уулзалтын үеэр Шин Жиньпин Монгол талаас Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг бодитоор хамгаалахыг хүссэн. Учир нь Хятад улсын томоохон хөрөнгө оруулагчаас 1.89 тэрбум ам.доллар луйвардсан гэх төрийн сайд буюу Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы асуудал ийнхүү яригдаж буй аж.


Б.Дэлгэрсайханы 22 хувийн эзэмшил “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн 1.89 тэрбум ам.доллар завшсан процесс


Тэрбээр өөрийн эзэмшлийн хувьцааг эргэлтэд оруулах замаар “Хятадын хөрөнгө оруулалтын корпораци”, “Хятадын хөгжлийн банк”, “Хятадын экспорт-импортын банк”, “Хятадын амь насны даатгалын компани” зэрэг Хятадын төрийн өмчит томоохон санхүүгийн байгууллагуудаас 1.89 тэрбум ам.долларын санхүүжилт авчээ.
Гэтэл эдгээр хөрөнгө оруулалтаар боссон бүтээн байгуулалтууд дууссанаас хойш “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн хувьцааны 22 хувийг эзэмшдэг Б.Дэлгэрсайхан нь 78 хувийн хяналтын хувьцааг эзэмшдэг Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаоминий хууль ёсны эрх, ашиг сонирхлыг удаа дараа ноцтойгоор зөрчсөн” талаар тухайн үед хэвлэл мэдээллийн байгууллагууд \dnn.mn\ мэдээлсэн байна.


Тэрбээр Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаоминыг тус компанийн нярав О-гийн хамтаар Монгол Улсын шүүхээр шийтгүүлж, гэмт хэрэгтэн хэмээн цоллох үйл ажиллагааг зохион байгуулж, Монгол Улсад ирэх боломжгүйгээр хөөсөн. Харин Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин хөрөнгө оруулалтын асуудлаараа холбогдох газруудад хандаж, Бээжин дэх арбитрын шүүхээс “Б.Дэлгэрсайханаас дээр дурдагдсан компаниудад учруулсан хохирол болох 2 тэрбум гаруй ам долларыг төлүүлэх” шийдвэрийг гаргасан байна. Ийнхүү Б.Дэлгэрсайханы энэхүү асуудал замхран алга болсон байдаг.


Гэтэл Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дагалдаж байгаа Б.Дэлгэрсайханд Хятадын тал тааламжгүй байгаа тухай эх сурвалж мэдээлж байгаа юм. Дээрх асуудлаас үүдэн Хятад Улс болон Монгол Улс хоорондын хамтын ажиллагаа, цаашдын стратегийн түншлэлд саад учирах магадлал үүсч байгаа гэхэд хилсдэхгүй.

Учир нь Хятад Улс “Хятадын хөрөнгө оруулалтыг хамгаалах хууль”-ийг 2024 онд баталсан ба энэхүү хууль нь 2025 оны долоодугаар сарын 11-ээс хэрэгжиж эхэлжээ. Хуулийн заалтад Хятад улсын хөрөнгө оруулалтыг хамгаалах тухай тусгасан бөгөөд үүний тулд цэрэг оруулах зохицуулалт бүхий заалт багтсан байна. Энэ нь манай хоёр улсын хамтын ажиллагаа, дипломат харилцаанд сэв суулгах үндэс суурь болох магадлалтай байгааг харуулж байгаа юм.

Б.АМИ

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
 
ОХУ шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад ОНЦГОЙ анхаарна гэв
ОХУ шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад ОНЦГОЙ анхаарна гэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.