
Монголын хамгийн том мото фестиваль гэгддэг “Талын салхи” наадам нь 2015 оноос хойш жил бүр зохион байгууллагддаг уламжлалтай. Тус наадмыг “Монголын Чопперчин ахан дүүс” НҮТББ-аас зохион байгуулдаг бөгөөд мото соёл, хөгжмийн фестивалийг хослуулдаг гэдгээгээ онцлогтой гэдэг.
“Талын салхи” наадам нь энэ жил зургаадугаар сарын 6-7-ны өдрүүдэд болж өндөрлөсөн байдаг. Тэгвэл энэхүү арга хэмжээний санхүүжилтийн дийлэнх хувийг татвар төлөгчдийн халааснаас санхүүжүүлдэг байжээ.
Өөрөөр хэлбэл тус наадмын санхүүжилтийг Нийслэлийн аялал жуулчлалын газраас гаргасан бөгөөд 2026 онд нийт дүнгээр 120.412.050 төгрөгийг зарцуулсан байна. Эдгээр нь зөвхөн урьдчилгаа төлбөрийн нийлбэр дүн. Харин 2025 онд нийт дүнгээр 39.850.000 төгрөгийн санхүүжилтийг тус тус олгожээ.
Үүнээс арга хэмжээнд зориулсан тайз засалтын зардалд гэхэд 29.180.000 төгрөгийг зарцуулсан байгаа юм. Энэ мэтээр жил бүр олгогддог тус санхүүжилтээр “Талын салхи” наадмыг зохион байгуулж, харин Ерөнхийлөгч тус наадамд “сүржин” хувцаслалт “үнэтэй” мотоциклоор гангаран энгийн мэт боловч цаагуураа олон саяын үнэтэй пи ар хийдэг гэхэд буруудахгүй.
"Талын салхи" наадам яг үнэндээ Монгол улсыг тойрсон энэ их асуудалд ямар гээч ач холбогдолтой наадам вэ гэх асуулт бидэнд үлдэж байна. Үнэн хэрэгтээ 200 гаруй сая төгрөгөөр нийгмийн тулгамдсан олон асуудалд зарцуулах хэрэгцээ шаардлага аль ч салбарт байгаа нь үнэн. Харин үнэтэй мотоциклоор гангарч хотын гудамжийг хаан барин цуваа үүсгэж давхих нь Монгол Улсад ямар ач холбогдолтой вэ.
Түүгээр ч барахгүй зөвхөн тус наадамд оролцогсдын 00-ын асуудлийг шийдэхэд 6.580.000 төгрөгийг зарцуулсан байгаа юм. Зарцуулалтын утга нь “А/804 Захирамж "Талын салхи"- Био00, Цэвэрлэгээ үйлчилгээ” гэх. Энэ мэт үр ашиггүй зардал шууд л татвар төлөгчдийн халааснаас гарч байгаа гэдгийг санах нь зүйтэй.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.