
Шатахууны үнийн өсөлт бага оврын цахилгаан автомашины эрэлтийг нэмэгдүүлжээ.
Дэлхий даяар шатахууны хомсдол үүсээд байгаа энэ цаг үед цахилгаан болон шатахуун бага зарцуулдаг автомашины борлуулалт эрчимжээд байна.
Өмнөд Солонгост хамгийн алдартай бага оврын автомашинуудын нэг болох Kia-гийн Morning загвар нэгээс долоодугаар сарын хооронд 15 мянга гаруй ширхэг борлуулагдсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт аж. Мөн Kia-гийн Ray EV мөн хугацаанд борлуулалт нь 18 хувиар өссөн байна.

Цахилгаан машин үйлдвэрлэгч BYD Korea-гийн Dolphin загвар, Tesla Korea-гийн Model Y, Model Y L болон BMW Korea-гийн 520 загварууд мөн энэхүү зах зээлд борлуулалтаараа тэргүүлж буй бөгөөд удаан хугацааны турш борлуулалтаараа тэргүүлж байсан том оврын SUV болон седан загварын машинуудтай эн зэрэгцэхүйц борлуулалттай байгаа нь анхаарал татаж эхэллээ.
Хэрэглэгчид өндөр үнэтэй шатахуун болон том хэмжээтэй автомашинд өндөр үнэ төлөхөөс илүүтэй шатахуун бага зарцуулдаг, зардаг багатай машин сонгохыг илүүд үзэх болсон байна.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.