Доктор Д.Базардорж Өмнөд хөршид баривчлагдсан нь ҮНЭН гэв
 

Доктор Д.Базардорж Өмнөд хөршид баривчлагдсан нь ҮНЭН гэв

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн (ШУА) Олон улс судлалын хүрээлэнгийн БНХАУ судлалын салбарын эрхлэгчээр ажиллаж байсан манай улсын тэргүүлэх зэргийн Хятад судлаачдын нэг, түүхийн ухааны доктор Д.Базардорж БНХАУ-д баривчлагдсан гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ.

Энэ талаар эх сурвалжаас тодруулахад "Түүнийг өнгөрсөн оны есдүгээр сард тус улсад судалгааны ажлаар явж байх үед нь баривчилсан ч чухам ямар шалтгааны улмаас баривчилсан болох нь тодорхойгүй" гэлээ.

Харин ГХЯ "Хувь хүний нууц хамгаалах хуульд харшлах тул манайх мэдээлэл өгөх боломжгүй. Бидний зүгээс түүнийг түүнийг суллуулахын тулд хөөцөлдсөн боловч одоог хүртэл суллуулж чадаагүй байна" гэх тайлбар өглөө.

Чингисхаан хэмээн өөрийгөө нэрийдсэн иргэнийг БНХАУ-д хоригдож байх үед нь ГХЯ-аас хөөцөлдсөний үр дүнд түүнийг яаралтай суллаж, Хятад цагдаа нарын хамгаалтад эх орондоо ирсэн. Гэсэн ч Монголын урдаа барьдаг судлаачдын нэг өмнөд хөршид ийнхүү сураг тасраад байгаа нь эргэлзээ дагуулсаар байна.

Н.Учрал: Холын замд нөхөр хэрэгтэй
Н.Учрал: Холын замд нөхөр хэрэгтэй
 
Адуу мөргөсөн Л.Чинбат өөрөө гэмтэл авчээ
Адуу мөргөсөн Л.Чинбат өөрөө гэмтэл авчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.