Жүжигчин Ким Мин Хи өв залгамжлалтай холбоотой маргаанд өртжээ
 

Жүжигчин Ким Мин Хи өв залгамжлалтай холбоотой маргаанд өртжээ

Өмнөд Солонгосын жүжигчин Ким Мин Хи болон түүний нөхөр найруулагч Хон Сан Сү нар өв залгамжлалтай холбоотой маргаанд өртжээ.

Жүжигчин бүсгүй өөрөөсөө 22 насаар ах найруулагч Хон Сан Сүтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, хосууд дундаасаа нэг хүүтэй болсон. Гэсэн ч Хон Сан Сү өмнөх эхнэрээсээ гэрлэлтээ цуцлуулаагүй байгаа тул Ким Мин Хи түүний өв хөрөнгийг залгамжлах эрхгүй талаар хуульчид тайлбарлажээ. Мөн түүний хүү гэрлэлтээс гадуурх хүүхэд тул мөн л өв залгамжлах эрхгүй аж. Хон Сан Сү хүүгээ албан ёсоор өөрийн биологийн хүүхэд мөн хэмээн эцэг тогтоолгосон тохиолдолд л өв залгамжлах эрхтэй болох гэнэ.

Хуулийн энэхүү заалт нь тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын анхаарлыг татаж, тус гэр бүлийг олны анхаарлын төвд дахин оруулаад байна.

Найруулагч Хон Сан Сүгийн хөрөнгийг ойролцоогоор 100 гаруй тэрбум вон хэмээн үздэг. Тэрээр кино урлагаас олсон орлогоос гадна гэр бүлийнхнээсээ их хэмжээний хөрөнгө өвлөн авсан бөгөөд үл хөдлөхийн салбарт мөн чамгүй амжилттай ажиллаж яваа нэгэн ажээ.

Баянхошуу тойрог орчимд есдүгээр сарын 8-нд  ЗАМ ХААНА
Баянхошуу тойрог орчимд есдүгээр сарын 8-нд ЗАМ ХААНА
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.