
Нийслэлийн замын хөгжлийн газраас есдүгээр сарын 8-ны өдрийн өглөө 07:00-14:00 цаг хүртэл Баянхошууны тойрог орчимд зам хаах талаар мэдэгдлээ.
Тодруулбал, СХД-ийн 40-р хороо Баянхошуу тойрог орчмын авто замын баруун болон зүүн урсгалыг маргааш буюу 2026 оны 9-р сарын 8-ны 7.00 цагаас 14.00 цаг хүртэл хэсэгчилэн хаахаар боллоо. Энэ хугацаанд суурь асфальтбетон хучилт хийх болно. Иймд иргэд, жолооч та бүхэн бидний ажлыг ойлгон, өөр замаар зорчихыг хүсье гэжээ.