Ерөнхийлөгч болох мөрөөдөл үү, эсвэл ...
 

Ерөнхийлөгч болох мөрөөдөл үү, эсвэл ...

Ерөнхийлөгч болох мөрөөдөл үү, эсвэл өөрийгөө Ерөнхийлөгчийн хэмжээний хүн гэдгийг хэвлэлээр ойлгуулах PR уу?

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн нэр Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдох болсон нь шинэ сэдэв биш. Бүр 2025 оноос түүнийг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших боломжтой хүмүүсийн нэгээр хэвлэлүүд нэрлэж эхэлсэн. Харин 2026 оны хоёрдугаар сард сайд өөрөө “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодол байхгүй” хэмээн мэдэгдсэн билээ.

Гэхдээ нэг сонин зүйл бий.

Нэр дэвшихгүй гэж байгаа хүн яагаад Ерөнхийлөгчийн сонгуулийн “горилогчдын” жагсаалтаас буудаггүй вэ?

Улс төрийн PR гэдэг заримдаа “би хүсэхгүй байна” гэж хэлээд, харин өөрийнхөө нэрийг хүсэж байгаа албан тушаалынх нь хажууд байлгах урлаг байдаг гэдэг.

Б.Батцэцэгийн хувьд ч яг ийм дүр зураг харагдах болов.

Гадаад харилцааны сайдын ажлаа хийж яваа хүн гэнэт Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдож эхэлнэ. Хэвлэлүүд нэрийг нь “боломжит кандидат”, “нэр дэвших магадлалтай” хэмээн тойруулан бичнэ. Харин эзэн нь “үгүй ээ, надад тийм бодол алга” гэж даруухан сууна.

Үнэхээр дэвших бодолгүй байгаа юм уу, эсвэл “Ерөнхийлөгчийн хэмжээний хүн” гэсэн ойлголтыг олон нийтэд аажмаар суулгаж байгаа улс төрийн PR уу?

Энэ асуулт л сонирхолтой.

Уг нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэх нь тухайн хүний хувийн хүсэл мөрөөдлөөс гадна намын шийдвэр, улс төрийн нөхцөл байдал, олон нийтийн дэмжлэгээс хамаарна.

Тэгэхээр өнөөдөр өөрийгөө Ерөнхийлөгчийн сонгуультай холбож ярих нь арай эрт биш үү?

Ялангуяа “би дэвшихгүй” гэж хэлчихээд нэр нь Ерөнхийлөгчийн суудлын эргэн тойронд эргэлдсээр байвал бүр ч сонин.

Эсвэл энэ бүхэн зүгээр л улс төрийн салхины аясаар өөрөө бий болсон яриа юу?

Ерөнхийлөгч болох мөрөөдөл үү, эсвэл өөрийгөө Ерөнхийлөгчийн хэмжээний хүн гэдгийг хэвлэлээр ойлгуулах PR уу?

Үүнийг цаг хугацаа харуулах биз.

Г.ХОНГОР

Путинтэй дарааллан уулзсан У.Хүрэлсүх, Н.Учрал: Монгол Оросын харилцаанд юу өөрчлөгдөж байна вэ?
Путинтэй дарааллан уулзсан У.Хүрэлсүх, Н.Учрал: Монгол Оросын харилцаанд юу өөрчлөгдөж байна вэ?
 
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.