Зэс, газрын ховор элементийг цэргийн хамгаалалтад авч магадгүй
 

Зэс, газрын ховор элементийг цэргийн хамгаалалтад авч магадгүй

Дорнод аймагт газрын тосны хайгуул хийж байсан БНХАУ-ын иргэдийн эрх, эрх чөлөөнд халдаж, эд хөрөнгийг нь сүйтгэж бичлэг хийсэн иргэн Г.Солонго, Г.Адилбиш нарын үйлдэл Монгол Хятадын харилцаанд нөлөөлөхүйц ноцтой хэмжээнд хүрсэн байдаг.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзахдаа Монголд хууль ёсоор, албан зөвшөөрөлтэй ажлаа хийж яваа хятад иргэдийг хамгаалахыг хүссэн байдаг нь тухайн асуудал ямар том хэмжээнд яригдсаныг харуулдаг.

Г.Солонго нарын үйл явдлын дараа Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын хуралдаан дээр газрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа болон нефтийн орд газруудыг Дотоодын цэргийн хамгаалалтанд авахыг салбарын сайд нарт даалгасан. Ерөнхий сайдын уг үүрэг даалгавар ирэх аравдугаар сарын 1-нээс хэрэгжих эхлэх юм.

Цаашлаад “эх орончид” гэж өөрсдийгөө нэрлэсэн хэсэг иргэд уул уурхайн бүтээн байгуулалт, хайгуул олборлолтыг зогсоож, улс орны эдийн засаг, бусад оронтой хийх харилцаанд нөлөөлж магадгүй тул зэс, газрын ховор элемент зэрэг томоохон ордыг Дотоодын цэргийн хамгаалалтанд авахаар болсныг ЗГ-ын түвшин ярьж байна.

Энэ асуудал намрын чуулганаар хэлэлцэгдэх Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтийн дараа хийгдэх гэнэ.


Н.Ука

Ши Жиньпин ШХАБ-ын дараа яагаад шууд Египетийг зорив?
Ши Жиньпин ШХАБ-ын дараа яагаад шууд Египетийг зорив?
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.