Сураггүй болсон алба хаагчийг ЭРЭН хайж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сураггүй болсон алба хаагчийг ЭРЭН хайж байна

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн алба хаагч, ахлагч Ц.Лхагвасүрэн 2026.07.09-нд цэргийн ангиасаа гарснаас хойш сураггүй болоод 2 сар өнгөрчээ.

Улмаар түүнийг эрэн сурвалжлах ажиллагаа эхлээд байгаа аж.

Энэ талаар албаны эх сурвалж “Алба хаагч долдугаар сарын 20-нд ажилдаа орох байсан ч ирээгүй. Улмаар “ахуйн ажил гарлаа” гэж чөлөө нэмж хүссэн юм билээ. Тухайн үедээ утсаар холбогдоод болж байсан.

Гэтэл сүүлийн үед холбогдохгүй болж, цэргийн байгууллагын дотоод журмын дагуу ар гэрт нь болон цагдаагийн байгууллагад мэдэгдэн, эрэн хайх ажил явж байна. Бид ч бас гайхаж байна. Алба хаагчаа эсэн мэнд олдоосой гэж хүсч байна” гэжээ.

“Валют солино“ гэх зарын дагуу 93 сая төгрөгөө ЗАЛИЛУУЛЖЭЭ
“Валют солино“ гэх зарын дагуу 93 сая төгрөгөө ЗАЛИЛУУЛЖЭЭ
 
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.