
"Гацуурт"-ын Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын төв зам дагуу адуу мөргөж, өөрөө гэмтжээ.
Энэ талаар тус аймгийн цагдаагийн хэлтэс ""Цагааннуур сумд төв зам дагуу 5 тооны адуу мөргөчихлөө" гэсэн дуудлага мэдээллийг 09-р сарын 01-ний 23 цагийн орчимд авч шалгасан.
64 настай Л.Ч нь "Toyota Land-300" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад 5 тооны адуу мөргөж, жолооч нь гэмтсэн гэх хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар шалгаж байна" гэх тайлбар мэдээлэл өгөөд байна.