
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Кремльд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай төлөөлөгч Стив Уиткофф болон Трампын хүргэн Жаред Кушнер нарыг хүлээн авч, Украинд үргэлжилж буй дайныг зогсоох асуудлаар 3 цагаас илүү хугацаанд хаалттай хэлэлцээ хийжээ.
Уулзалтын эхэнд Путин Трампад өөрийнхөө “мэндчилгээ, талархлыг” уламжлахыг Уиткофф, Кушнер нараас хүссэн бөгөөд Орос, АНУ-ын харилцаанд гарч буй шууд холбоо нь “үргэлж ашигтай” хэмээн мэдэгджээ.
Харин анхаарал татсан хүн нь Жаред Кушнер байв. Тэрбээр АНУ-ын төрийн албан тушаалтан биш ч Трампын хүргэн, бизнесмэн бөгөөд өмнөх Трампын засаг захиргааны үед ч Ойрхи Дорнодын дипломат ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байсан нэгэн. Энэ удаад Кушнер Уиткоффын хамт Орос–Украины дайныг зогсоох шинэ хувилбаруудын талаар хэлэлцээнд оролцжээ.
Кремлийн мэдээлснээр уулзалт “маш илэн далангүй, бүтээлч, үр дүнтэй” болсон ч одоогоор ямар нэгэн томоохон тохиролцоонд хүрсэн тухай зарлаагүй байна. Уиткофф, Кушнер нар Путинтэй уулзсаны дараа Украины нийслэл Киевийг зорихоор төлөвлөжээ.
Сонирхолтой нь, тэдний Киевт очих үеэр аюулгүй байдлыг хангах зорилгоор Орос, Украин хоёр нийслэл рүү хийх агаарын цохилтоо түр зогсоохоор тохиролцсон байна.
Өөрөөр хэлбэл, Трампын “энх тайвны баг” Москвагаас Киев рүү шилжиж байна. Харин энэ удаагийн хэлэлцээ дайныг үнэхээр зогсоох алхам болж чадах уу гэдэг нь хамгийн том асуулт хэвээр байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.