
Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тхань Ман гэргийн хамт Монгол Улсад 2026 оны есдүгээр сарын 9-11-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ.
Монгол Улсад хийх түүний айлчлалыг Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар зохион байгуулж байгаа юм.
Айлчлалын үеэр Монгол, Вьетнамын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхээс гадна хоёр орны улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт болон бусад салбарын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.
Энэ жил Монгол, Вьетнам улсууд дипломат харилцаа тогтоосны 72 жилийн ойтой золгож байгаа бөгөөд хоёр улс 2024 оны есдүгээр сард харилцаагаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд ахиулсан юм.
Вьетнамын талын мэдээллээр 2025 онд хоёр орны худалдааны нийт эргэлт 155 сая ам.долларт хүрсэн бөгөөд үүнээс Вьетнамаас Монгол Улсад хийсэн экспорт 100 сая ам.доллар болжээ.
Н. Ука
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.