
МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав үүсээд буй асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ тухай тэрээр "М.Бадарч гардийн барилдах эрх ямар үед сэргэх вэ гэдгийг олон удаа хэлсэн. Олон улс болон дотоодын дүрэмд допингийн зөрчил гаргасан тамирчин нэгдүгээрт уучлалт гуйж байна. Гэм буруугаа хүлээсэн тохиолдолд тодорхой хугацаа хасуулан барилдаад, цол чимэгээ аваад явж байгаа. Мөн допингийн эсрэг сурталчилгаа хийж байгаа.
Гэтэл хууль, дүрэмд байхгүй аргаар асуудлыг шийдэх гээд байна. Аавын хүүг алаг үзэж болохгүй гээд байгаа. Бүх зүйл дүрэм, журмын дагуу явагдана. Тэрнээс дэмжигчид нь дэмжээд шийдчихдэг гэсэн зүйл байхгүй.
М.Бадарч гээд бөхийг Архангайн бөхчүүд юм уу бөхийн дэвжээ хаячихсан асуудал байхгүй. Түүний эрх сэргээгүй, барилдах боломж байхгүй. Эрхийг нь сэргээх ямар ч хууль зүйн үндэс байхгүй гэдгийг Шадар сайд тодорхой хэлсэн" гэлээ.
М.Бадарчийн хувьд маргаашийн барилдаанд зодог, шуудагаа аваад очно гэдгээ мэдэгдсэн. Тэрээр ийнхүү дэвжээнд гарч, барилдвал барилдах эрх нь 8 хүртэлх жилээр хасагдах эрсдэлтэй гэдгийг Ц.Магалжав мөн анхааруулжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.