ОХУ-аас Монголд онгоцны түлш 40 хувиар бага нийлүүлжээ
 

ОХУ-аас Монголд онгоцны түлш 40 хувиар бага нийлүүлжээ

Хүнс, хөдөө аж ахуйн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун Дорнын эдийн засгийн форумын үеэр “Ройтерс” агентлагт ярилцлага өгчээ. Тэрээр энэ оны 1-7 сарын хооронд ОХУ-аас Монгол Улсад нийлүүлсэн дизель түлшний хэмжээ 7%-иар нэмэгдэж, 1.05 сая тонн хүрсэн. Бензиний экспорт 450,000 тонноос 515,000 тонн болж өссөн. Харин онгоцны түлшний нийлүүлэлт 40%-иар буурч, 32,000 тонн болсон гэж ярилцлагандаа дурджээ. Манай улсын эрх баригчдад ШТС-ын гадаа дугаарлаж байгаа иргэдийн бензинд санаа зовж байгаа болохоос биш МИАТ-ийн шатахууны асуудалд санаа тавихгүй байгаа нь энэ ярилцлагаар нотлогдож байгаа юм. Манай сайт МИАТ компани нь олон улсын нислэг бүртээ карго болон зорчигчдын тоог хязгаарлан түлшний саваа дүүргэж ирдэг, шатахуунаас болж МИАТ зогсож байгаа тухай мэдээлсэн билээ.

"МИАТ шатахуунаас болж зогсож магадгүй" нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Дасгалжуулагч Ц.Хосбаяр допингийн бодис ХУДАЛДААЛСАН болох нь шүүхээр тогтоогдлоо
Дасгалжуулагч Ц.Хосбаяр допингийн бодис ХУДАЛДААЛСАН болох нь шүүхээр тогтоогдлоо
 
НЕПАЛ: 2 ажилчныг 10 хоногийн дараа эсэн мэнд аварчээ
НЕПАЛ: 2 ажилчныг 10 хоногийн дараа эсэн мэнд аварчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.