МАН-ын 30-ийн бүлэг БУЛГАН аймагт уулзаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын 30-ийн бүлэг БУЛГАН аймагт уулзаж байна

МАН-ын бүлгийн 68 гишүүн 30, 38-аараа хоёр хуваагдсан. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нарын фракцад жагсаалтаар сонгогдсон 30 гишүүн бий. Тэгвэл МАН-ын 30-ийн бүлэг гэгддэг 30 гаруй гишүүн Булган аймгийн Хутаг- Өндөр суманд байрлах "Уран тогоо" уулын бэлд МАН-ы хувь заяаг хэлэлцэж байна.

Тус уулзалтад Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, Шадар сайд Н.Номтойбаяр, УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Цахим, хөгжил инноваци харилцаа холбооны сайд Ч.Номин, УИХ-ын гишүүн А.Ундраа, Х.Булгантуяа, М.Ганхүлэг, Г.Тэмүүлэн, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, О.Номинчимэг, О.Саранчулуун, дэд сайд асан Б.Солонго, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нар энэ намрын улс төрийн "зодоон"-ыг хэлэлцэж байна.

Энэхүү уулзалтад Н.Номтойбаяр, А.Ундраа нарын гишүүн оролцож байгаа нь Үндэсний эвсэл нам МАН-ын 30-ийн бүлэгтэй ойрхон байгааг харуулж байгаа юм.

Б.Ами

НЕПАЛ: 2 ажилчныг 10 хоногийн дараа эсэн мэнд аварчээ
НЕПАЛ: 2 ажилчныг 10 хоногийн дараа эсэн мэнд аварчээ
 
Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолборын дэд бүтцийн ажил 70 хувьтай байна
Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолборын дэд бүтцийн ажил 70 хувьтай байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.