“Валют солино“ гэх зарын дагуу 93 сая төгрөгөө ЗАЛИЛУУЛЖЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Валют солино“ гэх зарын дагуу 93 сая төгрөгөө ЗАЛИЛУУЛЖЭЭ

Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 29-ний өдөр “Валют солиулах гээд залилуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Гомдол, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн "Л" юань солиулах зорилгоор фейсбүүк зарын дагуу үл таних этгээдтэй холбогдож, улмаар гурван удаагийн гүйлгээгээр нийт 93,990,000 төгрөг шилжүүлэн залилуулжээ.

Цагдаагийн байгууллагаас тухайн дансанд барилт хийж, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Цахим орчинд нийтлэгдсэн зарын цаана залилагч этгээд байж болзошгүй тул аливаа санхүүгийн гүйлгээ хийхдээ нягталж, эрсдэлээс сэргийлнэ үү.

МАН-ын 30-ийн бүлэг БУЛГАН аймагт уулзаж байна
МАН-ын 30-ийн бүлэг БУЛГАН аймагт уулзаж байна
 
Б.Пүрэвдагва: Инженерийн дэд бүтцийн 40 орчим хувь 30 жилээс дээш жилийн насжилттай байна
Б.Пүрэвдагва: Инженерийн дэд бүтцийн 40 орчим хувь 30 жилээс дээш жилийн насжилттай байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.