Гадаадын Төрийн тэргүүнийг угтахад ИХ БУУНЫ ёслолын буудлага хийх хэрэгтэй юу?
 

Гадаадын Төрийн тэргүүнийг угтахад ИХ БУУНЫ ёслолын буудлага хийх хэрэгтэй юу?

Монгол Улсад Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт 2026 оны 09 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байгаа билээ.

Айлчлалын үеэр Сүхбаатарын талбай дээр хүндэт зочдыг угтан их бууны ёслолын буудлага хийв. Энэ үеэр нийт 20 удаагийн ёслолын буудлага хийжээ.

Тодруулбал, Монгол Улсын төрийн ёслолын хүрээнд их буугаар ёслолын буудлага хийх зохицуулалт байдаг. Үүнд Монгол Улсын Төрийн ёслолын журамд нас барсан төрийн өндөр албан тушаалтанд зориулсан ёслолын буудлагын тоог тодорхой заасан байдаг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч таалал төгсвөл 21 удаа, УИХ-ын дарга буюу Ерөнхий сайд таалал төгсвөл 19 удаа бууддаг журамтай байдаг байна.

Харин гадаадын төрийн тэргүүнийг албан ёсоор угтах үед Ёслолын буудлага үйлддэг хэдий ч заавал 21 удаа байх шаардлагаггүй гэж үздэг гэжээ. Ёслолын буудлага хийж асан Төрийн тэргүүдийн айлчлалын баримтаас үзвэл дараах улсын төрийн тэргүүн нарт "Их бууны Ёслолын буудлага" хийж байжээ.

  • 2026 онд БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монголд айлчлахад угтах ёслолын үеэр ёслолын буудлага хийсэн.
  • 2024 онд Японы Эзэн хаан Нарүхито-г Монголд албан ёсоор угтахад мөн ёслолын буудлага хийсэн.
  • Монголын Ерөнхийлөгчийг 2022 онд БНХАУ-д угтахад 21 удаагийн ёслолын буудлага хийсэн нь Монголын Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдээлэлд шууд дурдагдсан.

Ерөнхийдөө гадаадын төрийн тэргүүнийг угтах үеийн буудлагын тоо нь тухайн айлчлал, хүлээн авч буй улсын ёслолын протоколоос хамаарч болдог аж. Харин энэ удаа Монгол Улсад Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг угтан авах ёслолд нийт 20 удаа ёслолын буудлага хийлээ.

С.ЭНХ

50+1-ийн нөгөө талд: АН-аас Ерөнхийлөгчийн суудлыг хэн онилов?
50+1-ийн нөгөө талд: АН-аас Ерөнхийлөгчийн суудлыг хэн онилов?
 
Путинтэй дарааллан уулзсан У.Хүрэлсүх, Н.Учрал: Монгол Оросын харилцаанд юу өөрчлөгдөж байна вэ?
Путинтэй дарааллан уулзсан У.Хүрэлсүх, Н.Учрал: Монгол Оросын харилцаанд юу өөрчлөгдөж байна вэ?
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.