Ноцтой осол гарч 3 хүн гэмтэж, 4 хүн нас баржээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ноцтой осол гарч 3 хүн гэмтэж, 4 хүн нас баржээ

/2021.12.10/: Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн “Гялааны тойром” гэдэг газар 2 суудлын автомашин мөргөлдөж 3 хүн гэмтэж, 4 хүн нас барсан ноцтой зам тээврийн осол болжээ.

Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн М-ын эзэмшлийн “Приус-20” загварын суудлын автомашин, Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 5 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн эзэмшлийн “Вингроад” загварын суудлын автомашинтай мөргөлдөж “Вингроад” загварын суудлын автомашинд зорчиж явсан нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны харьяат иргэн Б /45 настай, эрэгтэй/, М /11 настай, эрэгтэй/, Н /8 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж Бүсийн оношлогоо эмчилгээний төвд шилжүүлэн өгчээ.

Харин иргэн Д /44 настай, эрэгтэй/, М /40 настай, эмэгтэй/, А /16 настай, эмэгтэй/, “Приус-20” загварын суудлын автомашины жолооч нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны харьяат иргэн М /36 настай, эрэгтэй/ нар нас барсан байна.

Эх сурвалж: ОБЕГ

Дэлхий даяар энэ онд сэтгүүлчдийг шоронд хорих явдал эрс нэмэгджээ
Дэлхий даяар энэ онд сэтгүүлчдийг шоронд хорих явдал эрс нэмэгджээ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.