/2021.12.10/ Сэтгүүлчдийг хамгаалах хороо (CPJ)-ноос ажлаа хийснийхээ төлөө шоронд хоригдож буй сэтгүүлчдийн тоо 2021 онд шинэ дээд амжилт тогтоосон талаар мэдээллээ.
CPJ-аас жил бүр гаргадаг хүн амын тооллого, шоронд хоригдож, амь насаа алдсан сэтгүүлчдийн судалгаанд шинжилгээ хийхэд дэлхийн даяар 293 сэтгүүлч шоронд хоригдож байна гэсэн тооцоо гарчээ. 2021 онд Хятад улс хамгийн олон сэтгүүлчийг шийтгэсэн орон болсон байна.
Энэ онд дэлхий даяар 24 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алджээ.
CPJ-ийн Гүйцэтгэх захирал Жоэл Саймон "Сэтгүүлчдийг мэдээнийх нь төлөө шоронд хорих нь авторитар дэглэмийн шинж тэмдэг" гээд тэрбээр "Мьянмар, Этиоп улсууд хэвлэлийн эрх чөлөөг маш хэрцгийгээр хааж боож байгаа нь аймшигтай" гэдгийг нэмж хэлжээ.
Одоогоор Хятадад 50 сэтгүүлч шоронд хоригдож байна. Мьянмар Хятадын дараа бичигдсэн ба энэ оны хоёрдугаар сарын 1-нд төрийн эргэлт хийж, цэргийнхэн тус улсын хяналтыг эргүүлэн авсанаас хойш 26 сэтгүүлчийг хорьжээ.
Түүнчлэн энэ онд сэтгүүлчид хамгийн их амиа алдсан улсуудын тоонд Мексик, Энэтхэг багтаж байна. Энэтхэгт дөрвөн сэтгүүлч, Мексикт гурван сэтгүүлч амиа алджээ.