
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай СХД-ийн МАН-ын хорооны даргаар улиран сонгогдлоо.
Тэрбээр СХД-ийн МАН-ын хорооны IX бага хурлаар 98.9 хувийн санал авч, улиран сонгогджээ. Түүний хувьд 2024 онд зохион байгуулагдсан СХД-ийн МАН-ын хорооны II хуралдаанаар гишүүдийн 100 хувийн саналаар сонгогдож байсан билээ.
Өнөөдрийн бага хуралд Сонгинохайрхан дүүргийн 19,000 мянган гишүүнийг төлөөлж 249 төлөөлөгч сонгогдон оролцож байна. 4жил тутам нэг удаа хуралддаг энэ удаагийн хурлаар дүүргийн намын хорооны дарга, дэд даргыг сонгож, бага хурлын гишүүд шинэчлэгдэнэ. Дүрмийн дагуу хяналтын хорооны гишүүдээ шинэчилж, тэргүүлэгчдийг батлах юм.
Энэ үеэр Нийслэлийн МАН-ын хорооны дарга Б.Пүрэвдагва 2027 онд Сонгинохайрхан дүүрэгт хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг танилцууллаа. Нийслэлийн төсвөөр 2027 онд дүүргийн Хүүхдийн салбар эмнэлэг, орон сууцны засвар үйлчилгээ, үерийн хамгаалалт болон 20, 21, 34, 36, 8 дугаар хороонд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, гал унтраах аврах анги, цагдаагийн байгууллагын цогцолборууд ашиглалтад орно гэлээ.
Өнөөдрийн байдлаар “Толгойт дэд төв”-ийн ажил 94 хувь, Баянголын аманд баригдаж буй 2007 айлын орон сууц 40 хувь, Таван шарын нүхэн гарц 96 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.