
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг өчигдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн, 92.3 хувийн саналаар дэмжсэн. Түүнийг үдэх ёслол өнөөдөр болж өнгөрөх бөгөөд дараагийн Ерөнхийлөгч сонгогдох хүртэл УИХ-ын дарга С.Бямбацогт Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэнэ. УИХ-ын дарга С.Бямбацогтын намтарыг танилцуулж байна.
Сандагийн Бямбацогт
- Төрсөн он: 1974 он
- Төрсөн газар: Ховд аймаг
- Нам: Монгол Ардын Нам (МАН)
- Мэргэжил: Эдийн засагч, эрх зүйч
- Одоогийн албан тушаал: УИХ-ын дарга
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1992 онд Ховд аймгийн Жаргалант сумын 2-р 10 жилийн сургууль
- 1999 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль Эдийн засагч
- 2005 онд Нидерланд Улсын Маастрихтын Их сургууль Эдийн засагч
- 2014 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1998-2000 онд "Ховдын өргөө" ХХКомпаний ерөнхий захирал
- 2000-2006 онд "Нью Прогресс" ХХКомпаний захирал
- 2006-2008 онд "Нью Прогресс" группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
- 2008 онд "Нью Прогресс" группын Ерөнхийлөгч
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2013-2016 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
- 2018-2019 онд Ёс зүйн дэд хорооны дарга
- 2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
- 2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд
- 2025-2026 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
- 2026 оноос Монгол Улсын Их Хурлын дарга
ШАГНАЛ
- 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
- 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
- 2008 онд Алтангадас одон
- 2014 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
- 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
Түүний 2025 онд мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэг:
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.