Энэ өдөр Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжих түүхэн шийдвэрээ гаргажээ
Шуурхай мэдээ
 

Энэ өдөр Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжих түүхэн шийдвэрээ гаргажээ

1924 оны арваннэгдүгээр сарын 25. Монгол Улсын түүхэнд шинэ хуудас нээсэн нэгэн чухал үйл явдал өрнөж байв. Энэ өдөр Улсын анхдугаар Их Хурлаар Монгол Улсын анхны Үндсэн хуулийн төслийг хэлэлцүүлж, маргааш нь буюу арваннэгдүгээр сарын 26-нд баталсан юм. Ингэснээр Монгол Улс хаант засаглалаа халж, Бүгд Найрамдах Бүрэн Эрхт Ард Улс болсноо албан ёсоор тунхаглаж, төрийн байгууллын шинэ тогтолцооны үндсийг тавьжээ.

Анхны Үндсэн хууль нь зургаан бүлэг, 50 зүйлтэй байсан бөгөөд Монголын төр, нийгмийн цаашдын хөгжлийн эрх зүйн суурь баримт бичиг болсон түүхтэй.

1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд батлагдсан анхны Үндсэн хууль нь Монгол Улсын төрийн байгууллын түүхэнд эргэлтийн цэг болсон юм.

Тэр өдрөөс Монгол Улс хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжиж, тусгаар улсынхаа төрийн байгууллыг Үндсэн хуулиар баталгаажуулсан шинэ үе эхэлжээ.

Энэхүү түүхэн өөрчлөлтийг бүтээхэд улс төрийн зүтгэлтэн, цэргийн жанжин, эрдэмтэн сэхээтнүүдийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэдгээрээс онцлон дурдах гурван эрхэм бол Б.Цэрэндорж, Ш.Магсаржав, Ж.Цэвээн нар юм.

1. Балингийн Цэрэндорж нь 1924 оны Үндсэн хууль боловсруулах комиссыг ахалж, төслийг Улсын анхдугаар Их Хуралд танилцуулан, зүйл бүрээр нь тайлбарлаж хэлэлцүүлсэн гол удирдагчдын нэг байв. Тэрбээр шинэ төрийн эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ.

2. Шагдарын Магсаржав бол Үндсэн хууль боловсруулах ажлын хэсгийн даргаар томилогдож, гадаадын улс орнуудын Үндсэн хуулийг судлах ажлыг удирдаж байв. Түүний оролцоо нь Монголд орчин үеийн Үндсэн хуулийн үзэл баримтлалыг судалж, нутагшуулах эхлэлийн нэг болсон юм.

3. Жамсрангийн Цэвээн 1924 оны Үндсэн хууль боловсруулах комиссын бүрэлдэхүүнд ажиллаж, Монголын шинэ төрийн эрх зүйн үндсийг боловсруулахад хувь нэмрээ оруулсан эрдэмтэн, сэхээтэн байв.

ТӨРӨӨ БАЙГУУЛЖ, ТҮҮХЭЭ БҮТЭЭСЭН МОНГОЛЧУУДДАА УЛС ТУНХАГЛАСНЫ 102 ЖИЛИЙН ОЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ.

Дайнд татагдсан 21 настай иргэн хорих лагер мэт барилгад гацаж, аюултай нөхцөлд байна
Дайнд татагдсан 21 настай иргэн хорих лагер мэт барилгад гацаж, аюултай нөхцөлд байна
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.