Ерөнхийлөгчийн сонгууль хоёрдугаар сарын 24-нд зохион байгуулагдах төлөвтэй байна
 

Ерөнхийлөгчийн сонгууль хоёрдугаар сарын 24-нд зохион байгуулагдах төлөвтэй байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт өөрийн хүсэлтээр албан үүргээсээ чөлөөлөгдсөн. Одоогоор Ерөнхийлөгчийн түр орлон гүйцэтгэгчээр УИХ-ын дарга С.Бямбацогт ажиллаж байгаа бөгөөд хуульд заасны дагуу дөрвөн сарын дотор Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль зохион байгуулж, шинэ Ерөнхийлөгчөө томилох учиртай.

Ерөнхийлөгч ажлаа өгснөөс ажлын 20 хоногт багтаан сонгуулийн тов зарлагдах ёстой. Энэ нь ирэх арванхоёрдугаар сарын 18-ны өдөр таарч байгаа аж. Уг хугацаа урагшлах эсэхээс шалтгаалан сонгууль зохион байгуулагдах хугацаа тодорхойлогдоно. Гэхдээ сонгууль зохион байгуулагдах хамгийн наад талын боломжит хугацаанд Сар шинийн баярын өдрүүд таарах тул Цагаан сарын баярын дараа сонгууль зохион байгуулагдах нь дамжиггүй. Энэхүү боломжит хугацааг хоёрдугаар сарын 24-ний өдөр хэмээн тооцоолж, уг тооцооллыг ч дэмжих хүн олон байгаа аж.

Учир нь Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай улс төрийн таван нам нэр дэвшигчээ өрсөлдүүлэх эрхтэй. Бүгд нэр дэвшигчээ өрсөлдүүлэхээр болсон тохиолдолд сонгууль хоёр шаттай зохион байгуулагдах бөгөөд энэ хугацааг ч мөн мөнөөх дөрвөн сарын хугацаанд буюу гуравдугаар сарын 19-нд багтаан зохион байгуулах учиртай. Тиймээс хоёрдугаар сарын 24-ний өдөр бол хамгийн боломжит хугацаа хэмээн үзэж байгаа аж.

Б.Бат-Эрдэнэ яагаад жийгдэв?
Б.Бат-Эрдэнэ яагаад жийгдэв?
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.