“Дайнд татагдсан” гэх иргэнийг эргүүлэн авчрахаар ГХЯ шуурхай ажиллаж байна
 

“Дайнд татагдсан” гэх иргэнийг эргүүлэн авчрахаар ГХЯ шуурхай ажиллаж байна

Монгол Улсын иргэн Д.Эрдэнэмөрөн нь ОХУ-ын дайнд татагдсан байж болзошгүй талаар эхнэр нь олон нийтийн сүлжээнд ярьсаныг бид өчигдөр мэдээллэсэн билээ. Иргэн Д.Эрдэнэмөрөн нь “Өндөр цалинтай ажил хийхээр Орос явлаа” хэмээн 2026.11.07-нд гэрээсээ гараад сураггүй болсон юм. Улмаар хамгийн сүүлд эхнэртээ байршил явуулахад дайн болж буй Орос-Украины цэргийн хилийн бүс байсныг олж тогтоосон байна.

Гадаад харилцааны яамнаас тухайн иргэний ар гэртэй уулзаж мэдээллийг тодруулсаны дараа Москва дахь Монголын ЭСЯ болон ОХУ-ын холбогдох байгууллагуудад хандаж, шуурхай арга хэмжээ аван ажиллаж байгаа бөгөөд иргэнийхээ байршлыг тогтоон эргүүлэн авчрана гэлээ.

Х.Бат

Алдарт жүжигчин Жерард Депардье бүлэг хүчингийн хэрэгт шалгагдаж байна
Алдарт жүжигчин Жерард Депардье бүлэг хүчингийн хэрэгт шалгагдаж байна
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.