Арванхоёрдугаар сард олон жилийн дунджаас ХҮЙТЭН байна
 

Арванхоёрдугаар сард олон жилийн дунджаас ХҮЙТЭН байна

Энэ сард агаарын дундаж температур нутгийн баруун өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан байх хэдий ч төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна. Сарын эхээр ихэнх нутгаар салхитай, жиндүү байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлчээс гуравдугаар арав хоногийн эхэн үе хүртэл ялангуяа төв болон зүүн аймгуудын нутгаар ОЖД–аас 1–5ºС–аар хүйтэн өдрүүд давамгайлах төлөвтэй байна.

Хур тунадас төв, зүүн, говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй тул цасан бүрхүүл нэмэгдэх, малын бэлчээрлэлт хүндрэх, халтиргаа гулгаа үүсэх эрсдэл нэмэгдэж болзошгүй байгаа тул малчид, тээвэрчид, ард иргэд өвс тэжээлийн нөөцөө бэлтгэх, хол замд гарахаас өмнө тухайн чиглэлийн цаг агаарын нарийвчилсан урьдчилсан мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч ашиглахыг зөвлөж байна.

Монголчууд Тайландад 60 хоног визгүй зорчдог байсныг 30 хоног болгож бууруулжээ
Монголчууд Тайландад 60 хоног визгүй зорчдог байсныг 30 хоног болгож бууруулжээ
 
Дайнд татагдсан 21 настай иргэн хорих лагер мэт барилгад гацаж, аюултай нөхцөлд байна
Дайнд татагдсан 21 настай иргэн хорих лагер мэт барилгад гацаж, аюултай нөхцөлд байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.