
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажлаа өгөхөө зарласнаар Монголын улс төрийн өрнөл илүү сонирхолтой бөгөөд тааварлашгүй болж ирлээ. Гэхдээ У.Хүрэлсүх Тэрэлж орчим руу 10-аад гишүүд дагуулж явсан гэх мэдээлэл гараад нэг ч хоноогүй байхад ийнхүү ажлаа өгөхөө зарласан нь энэ бүхэн урьдаас төлөвлөж, зурсан зураг байсан гэх нэгэн ч бий. Юу гэвээс, “нэр төрөө цэвэрлэнэ” гэж ажлаа өгөхдөө асуудлын гол бус эрх мэдэлд илүү удах тохирооны нэг хэсэг байж магадгүй гэнэ.
Тодруулбал, одоогийн Ерөнхий сайд Н.Учрал намын даргын суудлыг түр хадгалж байгаа төдий бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч О.Цогтгэрэл шиг ажлаа өгсөн У.Хүрэлсүхийн “үгэнд” орох хэн нэгэн Ерөнхийлөгчийн сонгуульд ялах аж. Ингээд “Намаа ялагдуулсан” нэрээр Н.Учралыг буулгаад оронд нь нэр төрөө цэвэрлээд ирсэн “хүчирхэг” У.Хүрэлсүх намын дарга болох тухай таамаглажээ. Энэ бүхэн эртнээс зурагдсан тохироо байсныг ойрын эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Х.Баттулгаас хойш Ардчилсан нам томоохон сонгуульд ялсан түүхгүй учраас энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалт эрх баригчдын зүгээс, бүр тодруулбал МАН-ын “бүдүүн 38”-ын бүлгээс Ардчилсан намд өгч буй том бэлэг байж таарна. Ийнхүү 2028 оны парламентын сонгуульд МАН олонх болж, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дахин нэг удаа Ерөнхий сайдын суудалд суухаар эрх мэдлийн хуваарилалтын шинэ схем зурагдсан байж магадгүй бололтой.
Энэ улс төрийн зураг дунд өөрийн тодорхой ажил албаны легаси, брэнд яригдах “ажилгүй” үлдэх Н.Учрал ердөө л улс төрийн хүүхэлдэй, эрх мэдлийн суудлыг түр хадгалагч нэгэн болж үлдэж байгаа нь хөөрхийлөлтэй гэх хүн ч байна.
Т.БАТ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.