Н.Номтойбаяр: М.Энхболд, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Г.Занданшатар, У.Хүрэлсүх бүгд огцорсон
 

Н.Номтойбаяр: М.Энхболд, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Г.Занданшатар, У.Хүрэлсүх бүгд огцорсон

"Бодь" групптэй холбоотой асуудлаар Н.Номтойбаяр хэвлэл мэдээлэлд мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Би өмнө нь хэвлэлийн хурал хийхэд энэ явдал 2018 оноос эхлэлтэй, төмөр замын санаачилга 2008 оноос эхлэлтэй. Тухайн үеийн ҮАБЗ-ийн хуралдааны тэмдэглэл ил болох ёстой. 2018 он гэдэг чинь Халтмаагийн Баттулга, Их хурлын даргын хувиар Миеэгомбын Энхболд, Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх байсан. Тэр хоёр удаагийн хуралдааны тэмдэглэл байгаа. Хэн нь дэмжиж, хэн нь эсэргүүцэж байсан юм. Энэ бүгдийг нь ил болгох ёстой. Үндсэндээ миний ойлгож байгаагаар тухайн үед Их хурлын дарга үүнийг эрс эсэргүүцэж байснаараа огцрох үйл ажиллагаа явсан.

Миеэгомбын Энхболд, дараа нь энэ Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Г.Занданшатар өнөөдөр ингээд Ерөнхийлөгч Хүрэлсүх өргөдлөө өгөөд одоо шалгуулъя аа гэж байна. Энэ одоо маш ноцтой асуудал болоод байна. Ямарваа нэгэн байдлаар ноцтой асуудал байна аа гэдгийг энэ бүх үйлдлүүд өөрөө хэлээд байна шүү дээ" гэв.

У.Хүрэлсүхийн найзууд төрийн дээд одонгоор шагнуулжээ
У.Хүрэлсүхийн найзууд төрийн дээд одонгоор шагнуулжээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.