
Монголын үүрэн холбооны анхны оператор Мобиком корпораци олон улсын харилцаа холбооны салбарт зориулсан Telcoin блокчэйн сүлжээний анхдагч баталгаажуулагч (Launch Validator) компаниар нэгдлээ.
Тус компани өөрийн дата төвийн дэд бүтцэд блокчэйн баталгаажуулагч зангилааг байршуулж, туршилтын сүлжээнд ажиллуулж эхэлсэн байна.
Мөн Telcoin компанитай хамтран Монгол төгрөгтэй уялдсан eMNT нэртэй дижитал тогтвортой хөрөнгө (stablecoin) гаргах боломжийг судалж байгаа аж. Үүний хүрээнд АНУ, Монголын хооронд мөнгөн гуйвуулгын туршилтын суваг нэвтрүүлэхээр зорьж байна. eMNT гэдэг нь Монгол төгрөгтэй 1:1 харьцаагаар уягдсан байхаар төлөвлөж буй дижитал мөнгө буюу стейблкойн юм.
Гэхдээ eMNT гаргах асуудал Монгол Улсын холбогдох зохицуулагч байгууллагуудын зөвшөөрлөөс хамаарах бөгөөд одоогоор нэвтрүүлэх хугацаа тогтоогоогүй байна.
Telcoin Network-ийн үндсэн сүлжээг 2026 оны арванхоёрдугаар сарын 2-нд эхлүүлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: prnewswire.com
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.