"GS25" сүлжээ дэлгүүрийн ажилтныг хутгалж, алахыг завдсан гэх хэрэгт холбогдох шүүх хуралдааныг товлолоо.
Саяхан олон нийтийн сүлжээнд бичлэг нь тархсан “GS25” сүлжээ дэлгүүрийн ажилтныг хутгалж, алахыг завдсан мөн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх хэрэгт шүүгдэгч Б.Б-д холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх уг хэргийн шүүх хуралдааныг 2026 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 13:30 цагт товлосон байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.