ЧУУЛГАН | Эрүүл мэндийн хуулийг хэлэлцэх эсэх талаар асуулга асууна
 

ЧУУЛГАН | Эрүүл мэндийн хуулийг хэлэлцэх эсэх талаар асуулга асууна

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутаас эхлэнэ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

  • Эдийн засгийн тусгай бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нарын 10 гишүүн 2026.08.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх асуулт асуух хугацаа 90 минут/
  • Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа нарын 39 гишүүн 2025.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/
  • Эрүүл мэндийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан нарын 5 гишүүн 2026.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/
  • Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн С.Лүндэг нарын 13 гишүүн 2025.07.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/
  • Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл нарын 9 гишүүн 2026.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/

14 цаг 00 минутаас

  • Улсын Их Хурлын асуулгын цаг
  • Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяагаас Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагааны талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцэх
  • Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболдоос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцэх
  • Бусад
Э.Бат-Үүл: Н.Учралыг Ерөнхий сайдын ажлаас нь яаралтай чөлөөлөх хэрэгтэй!
Э.Бат-Үүл: Н.Учралыг Ерөнхий сайдын ажлаас нь яаралтай чөлөөлөх хэрэгтэй!
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.