
Улс төсвийг нээлттэй ил тод болгох УИХ-ын гишүүн С.Цэнгүүн нарын гишүүд хууль санаачилсан ч дэмжигдээгүй байдаг. Иймээс тэрээр олон нийтийн өргөдөл санаачилж, тус хуулийг дахин УИХ-д өргөн мэдүүлэх 100,000 хүний гарын үсэг цуглуулж эхэлсэн билээ.
Тэрбээр, "Айхтар ханиад байна, таминь ээ гэж жил болгон л яридаг. Цаг хугацаа өнгөрөх тусам илүү ноцтой вируснууд гарч, бидний дархлаа улам унаж байх шиг… Өчигдөрхөн Тавантолгой түлшийн захирал нь хувьдаа 1 тэрбум завших гэж хортой барьцалдуулагч хилээр нэвтрүүлэх гэж байгаад баригдлаа гэх юм. Тэр хүмүүс тэр агаараар хамт амьсгалахгүй юм байх даа? Яаж чаддаг байна аа? Бид чинь юугаар амьсгалаад байна вэ?
Төрийн өмчит компаниудын хулгай бас жил болгон л яригддаг. Бид энэ аймшигт утаанд дассан шигээ төрийн хулгайд ч мөн дарлуулж дасжээ. Мэлхийг савтай усанд хийгээд зөөлнөөр халаахад ус буцлам халуун болсныг анзааралгүй шалз түлэгдэж үхдэг гэдэг шиг бид яг л тийм болоод байна. Асуудал үүслээ гээд нүүгээд явах биш, эндээ үлдэж, нам тэжээх зорилгоос болж үүссэн, төрөөр дамжуулж эзэнгүй хөрөнгөөр дарга баяжиж, иргэд улам ядуу болдог схемийг задлах цаг болсон.
Өөрсдийнхөө төлөө хэдхэн минут зарцуулаад, улсын төсвийг нээлттэй, ил тод болгох 100,000 хүний нэг болооч гэж хүсье. Угаасаа л тэртэй тэргүй хүрчихнэ, бусад нь зурчих байлгүй гэж битгий хойшоо суугаарай" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.