
МАН-ын бүлэг Их тэнгэрт өнгөрсөн амралтын өдөр хуралдаж, хуралдааны үеэр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн талаар хэлэлцсэн, тэр дундаа Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг бүлгийн гишүүдийн олонх Ерөнхийлөгчид дэмжсэн гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ.
Г.Занданшатарын хувьд намаа бутаргах ажлыг сүүлийн хоёр жилийн хугацаанд хийсэн нэгэн гэдгийг нэг биш нэжгээд хүн хэлсэн удаатай. Тэгсэн атал Г.Занданшатарыг Ерөнхийлөгчид дэмжинэ гэдэг нь өөрөө магадлал багатай зүйл.
Их тэнгэрт болсон уулзалтыг МАН-ын бүлгийн хурал гэж хэлэхэд учир дутагдалтай. Хурал бус улзалт төдий байсан энэ удаагийн уулзалтад ирээгүй гишүүд ч олон байсан бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох талаараа хэлэлцсэн аж.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг намын Бага хурлаар шийдэх учиртай. Г.Занданшатарын хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан "усалгаагаа" хэдийнэ эхлүүлж, унасан нэр хүндээ сэргээх ажлаа эрчимтэй хийж буй. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүний "далдуур" эхлүүлээд буй компанит ажлыг шүүмжлэн, намын дотоод дүрэм, шийдвэр гаргах зарчмыг баримтлалгүйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших санаархлаа илэрхийлж, хувийн улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаад нь МАН-аас анхааруулга өгсөн аж.
Олон жил уралдсан морь наадам эхлэхээс өмнө өөрийгөө сойж эхэлдэг гэлцдэг. Түүн шиг улстөрийн сунгаанд өөрийгөө сойж эхэлсэн Г.Занданшатарын түргэдсэн алхам нөгөө талаараа түүнд тээг болж, бүр анхааруулга хүртэл аваад амжжээ. Тиймээс нэр дэвших дээрээ тулбал намын албан ёсны шийдвэрийн дагуу нэр дэвшихээр болсон тухайгаа зарлаж, сонгуулийн компанит ажлаа албан ёсоор эхлүүлэх нь зүйн хэрэг болоод байна.
Ж.Сондор
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.