У.Хүрэлсүхийн найзууд төрийн дээд одонгоор шагнуулжээ
 

У.Хүрэлсүхийн найзууд төрийн дээд одонгоор шагнуулжээ

Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт Улс тунхагласны 102 жилийн ойн өдрийг тохиолдуулан төрийн өндөр дээд одон медаль гардуулсан. Энэ үеэр экс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дотнын найзууд гэгддэг Г.Ариунбуян, Х.Хэрлэн, Г.Сайнбаяр нар энгэрээ мялаажээ.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян:

Түүний хувьд У.Хүрэлсүхийн багын найз бөгөөд Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар сургуулийг хамт төгссөн бол 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг хамт төгссөн гэдэг. У.Хүрэлсүх Шадар сайд байхдаа Г.Ариунбуяныг зөвлөхөөрөө ажиллуулж байсан бол 2015 онд У.Хүрэлсүхийн шийдвэрээр Г.Ариунбуян ОБЕГ-ын дэд даргаар томилогдож байжээ. Түүний хувьд Сүхбаатарын одонгоор шагнуулсан байна.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн:

Х.Хэрлэн 5 сарын дотор Гавьяат тээвэрчнээс Хөдөлмөрийн баатар болжээ. Түүний хувьд Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн дотнын найзуудын нэг. 2026 оны 6 дугаар сард Монгол Улсын Гавьяат тээвэрчин цол хүртсэн бол өчигдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 26-нд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртжээ. Төрийн дээд одон медаль ийнхүү хагас жил ч хүрэхгүйн хугацаанд авсан тохиолдол хэд байдаг бол?

Батлан хамгаалахын сайд Д.Батлутын зөвлөх Г.Сайханбаяр:

Г.Сайханбаяр болон У.Хүрэлсүх нар ч мөн цэргийн сургуулийн нэг ангид хамт суралцаж байжээ. 2017 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсаны дараа Г.Сайханбаярыг ТЕГ-ын даргаар томилох тухай яригдаж байсан бөгөөд 2020 оны долдугаар сард У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Г.Сайханбаярыг Батлан хамгаалахын сайдаар томилж байсан билээ.

Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн дотнын найзууд ийнхүү төрийн дээд одон медалиар шагнуулсан нь тохиолдол байв уу, эсвэл Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх бүрэн эрхийн хугацаа нь дуусч, сэнтийгээсээ буухаас өмнө найзуудаа ийнхүү шагналд тодорхойлов уу? Эдгээр хүмүүсийн шагнал авсан тухай Ерөнхийлөгчийн Тамгын газар мэдээлээгүй нь мөн л анхаарал татсаар байна.

“Тавантолгой түлш” ХХК-ийн захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавьжээ
“Тавантолгой түлш” ХХК-ийн захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавьжээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.