
БНХАУ, Монгол Улс, ОХУ-ыг холбосон олон улсын зорчигч тээврийн галт тэрэгний үйлчилгээг энэ сарын 25-наас эхлүүлж, долоо хоног бүр хоёр чиглэлд тогтмол явуулахаар болжээ.
БНХАУ-ын Төрийн төмөр замын корпорацийн мэдээлснээр тус галт тэрэг Бээжин хотоос Улаанбаатараар дамжин ОХУ-ын Эрхүү хот хүртэл зорчих юм. Нийт 2,666 километр замыг туулах бөгөөд аяллын хугацаа 55 цаг үргэлжилнэ.Галт тэрэг нь 25G загварын агааржуулагчтай вагоноор бүрдэх бөгөөд энгийн унтлагын вагон, дээд зэрэглэлийн зөөлөн унтлагын вагон, цахилгаан үүсгүүрийн болон рестораны вагонтой байх аж.
Энэхүү үйлчилгээг сэргээснээр Монгол, Хятад, Орос гурван улсын иргэд хоорондын зорчих хөдөлгөөн нэмэгдэж, худалдаа, эдийн засаг, соёлын хамтын ажиллагаа өргөжих боломжтой гэж БНХАУ-ын Төрийн төмөр замын корпорац үзэж байна.
Одоогоор Бээжин хотоос зорчих тасалбарыг зөвхөн биечлэн худалдаалж байгаа аж.Энэхүү галт тэрэгний үйлчилгээ нь гурван улсын хоорондын аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн харилцааг дэмжих ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Синьхуа агентлаг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.