БНСУ-ын “BHC CHICKEN” Монголд 15 салбар нээнэ
 

БНСУ-ын “BHC CHICKEN” Монголд 15 салбар нээнэ

БНСУ-ын тахианы махан бүтээгдэхүүний сүлжээ ресторан “BHC Chicken” Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлж, ирэх 10 жилийн хугацаанд 15 салбар нээхээр болжээ.

Тус компани Монголын эм, эмнэлгийн тоног төхөөрөмж импортлогч “Ази Фарма” компанитай мастер франчайзын гэрээ байгуулсан байна. Гэрээнд “Dining Brands Group”-ийн гүйцэтгэх захирал Сон Хо Соп, “Ази Фарма” компанийн ТУЗ-ийн дарга Г.Баяржаргал нар гарын үсэг зуржээ.

Төлөвлөгөөний дагуу эхний гурван жилд долоон салбар нээж, үлдсэн найман салбарыг дараагийн долоон жилд байгуулах аж. Гэрээний хүрээнд “Ази Фарма” компани Монголд салбар нээхээс гадна бусад аж ахуйн нэгжид франчайзын эрх олгох боломжтой болжээ.

Одоогоор BHC Chicken нь гадаадын 10 улс, бүс нутагт нийт 58 салбартай. Үүнээс Тайландад 14, Малайз болон АНУ-д тус бүр 12, Сингапурт зургаа, Вьетнам, Индонез, Филиппинд тус бүр гурав, Тайвань болон Хонконгт тус бүр хоёр, Канадад нэг салбар ажиллаж байна.

BHC Chicken нь Өмнөд Солонгосын Dining Brands Group-ийн ресторан бизнесийн брэнд бөгөөд тус групп “Changgo 43” болон “Outback Steakhouse” зэрэг рестораны сүлжээг мөн ажиллуулдаг.

Эх сурвалж: The Korea Herald

ТАНИЛЦ | Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэх С.Бямбацогт гэж хэн бэ?
ТАНИЛЦ | Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэх С.Бямбацогт гэж хэн бэ?
 
ШИЙДВЭР ГАРГАГЧ | Б.Амарсанаа: Монополын эсрэг газрын тавьсан актын 95 хувь нь шүүх дээр унадаг
ШИЙДВЭР ГАРГАГЧ | Б.Амарсанаа: Монополын эсрэг газрын тавьсан актын 95 хувь нь шүүх дээр унадаг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.