
“Шувуу” ажиллагааны хүрээнд 2023 онд Филиппин улсаас Монголд авчирсан Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайтай холбоотой хэрэг гурван жил орчмын хугацаанд эцэслэн шийдвэрлэгдээгүй хэвээр байна.
Түүнийг 2023 оны дөрөвдүгээр сарын 5-нд Филиппин улсаас Монголд авчирч, авлига, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах зэрэг хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн юм.
Т.Бадамжунайг эх оронд нь авчирсны дараа цагдан хорьсон боловч 2023 оны долдугаар сарын 5-нд эрүүл мэндийн шалтгаанаар суллаж, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоосон талаар хэвлэлүүд мэдээлж байв.
Улмаар 2023 оны арваннэгдүгээр сарын 3-нд анхан шатны шүүх хэргийг буруу тусгаарласан болон нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа шаардлагатай гэж үзэн прокурорт буцаасан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны хоёрдугаар сарын 1-нд уг шийдвэрийг хэвээр үлдээж, Т.Бадамжунайтай холбоотой хэргийг Ц.Анандбазарын хэрэгтэй нэгтгэн шалгах шаардлагатай гэж үзсэн байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн сайд асан Х.Нямбаатар нарын эрх мэдлийн хүрээ суларч, улс төрөөс зайгаа авсантай холбогдуулан Т.Бадамжунай нарыг шалгах ажиллагаа саарсан байж болзошгүй юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.